Эмэгтэй хүн гэж ямар тавилантай улс юм бэ? Би нөхөртэйгээ хамт амьдраад 7 жил болж байна. Энэ жил л жирэмсэн болж болоод одоо гурван сартай жирэмсэн. Гэхдээ миний толгойд салах л бодол эргэлдэж байна. Энэ хүний хажууд нэг минут тэвчих эсэхдээ ч эргэлзэж байна.

Жирэмсэн болохоос өмнө намайг араар тавьж байгаад баригдсан. Өнгөрсөн долоо хоногт бас л баригдлаа надад. Би уг нь амьдралаа бодоод халтууранд хонон өнжин ядраад ирж байгаа ш дээ. Хоол хийгээд угтахгүй юмаа гэхэд ядаж араар тавихгүй байж болохгүйн байхдаа. Бүүр арай л гомдоод байх юмаа. Өмнө нь нэг удаа хуурч байхад арай л гэж уучилж, мартаад хамт амьдарч байхад дахиж ингээд байхдаа яахав дээ. Гэрийнхээ цоожны голыг солиод залгахаар нь утсаа авахгүй байна.

Нөхрөөсөө салах уу? Хүүхдээ бодоод засарна гэж найдах уу? Ямар ч байсан хүүхдээ авхуулахгүй гаргах л ёстойгоо мэдэж байна. Салах уу болих уу?