Улс төрийн намууд намын дүрмээ өөрчлөх болон даргаа солих тохиолдолд Улсын дээд шүүхэд бүртгүүлдэг. “Эх Орон” намаас ирсэн шинээр сонгогдсон намын даргыг бүртгүүлэх тухай хүсэлтийг Дээд шүүх 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хэлэлцсэн байна. Улсын Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, “Эх Орон” намын даргаар Батаагийн Цэрэнбалжирыг сонгосныг бүртгэв.