СИТИ дээд сургуулийн кино драмын тэнхимийн хамт олон “CITI FILM FESTIVAL 2016” богино хэмжээний кино наадам анх удаа зохион явууллаа. Дэлгэцийн урлагийн уран чадвар, найруулах урлаг хичээлийн багш МУСТА О.Гэрэлсүх багшийн санаачлагаар BE CREATIVE уриатайгаар зохион явуулсан уг наадамд оюутнууд өөрсдийн хийсэн богино хэмжээний киногоор өрсөлдсөн бөгөөд нийт 26 бүтээлээс хоёрдугаар шатанд 15 бүтээл шалгарч ялагчдыг тодруулсан байна. Үүнээс:

Шилдэг бүтээл- “Торойн зам” бүтээлээр Компьтер графикийн IV курсын оюутан Б.Рагчаа
Шилдэг найруулагч- “НЯМ+ГАВАА” бүтээлээр Кино драмын тэнхимийн IV курсын оюутан П.Сүхтулга
Шилдэг зохиолч - “Гутал” бүтээлээр Кино драмын тэнхимийн IV курсын оюутан П.Даваадэлгэр
Шилдэг эмэгтэй жүжигчин - “ҮР” бүтээлийн дүрээр О.Мөнгөннавч
Шилдэг эрэгтэй жүжигчин - “Эсрэг үйл” бүтээлийн дүрээр Э.Мөнхчулуун нар тус тус шалгарсан байна.
“CITI FILM FESTIVAL 2016” богино хэмжээний кино наадмын ивээн тэтгэгчээр “SMART BROKER” даатгалын нэгдсэн төв ажиллаж оюутан залууст урам зориг өгсөн байна.

www.Urlag.mn