Төв аймгийн Алтанбулаг сумын 2-р дугаар багийн нутаг дэвсгэр “Булгийн тохой” гэх газар буюу “Шувуун фабрик”-ийн орчим 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хэн болох нь тодорхойгүй шатсан цогцос олдсон хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж байна.

Шатсан цогцос нь эрэгтэй хүний, 25-аас дээш настай, 168 см урттай, уруулын дээр болон доор оpчим сахал мэт зүйл шатаж харласан, зулайн ар орой хэсэгт 5 см урттай хар өнгийн үс шатаагүй үлдсэн, биеийн хэсэг нилэнхүйдээ шатаж, зарим хэсэг үгүй болсон.

Дээд эрүүндээ 11 ширхэг шүдтэй, зүүн 1-3 дугаар их араа хуучин байхгүй, зүүн 1 дүгээр соёо шүд эмчилгээний “пломбо” тавигдсан, шүдний эгнээ жигд бус гурвалжин хэлбэртэй.

Доод эрүүндээ 11 ширхэг шүдтэй, зүүн 3 дугаар их араа “пломбо” тавигдсан, 3 дугаар их араа хуучин байхгүй, үүдэн 1 шүд, баруун 1-3 дугаар их араа хуучин байхгүй содон шинж тэмдэгтэй.

Хэргийн газрын үзлэгээр:

-Босоо хар, саарал өнгийн судалтай, дотуур өмд, цамцны мэт тасархай,

-“MONTANA” гэсэн бичиглэлтэй жинсэн өмд байх боломжтой 1 ширхэг товч мэт зүйл,

-Ажлын гутал байх боломжтой гутлын төмөр хоншоор, гутлын улны металл хамгаалалт, гутлын үдээсний гогцоо мэт 13 ширхэг төмөр зүйлүүдийг хураан авсан байна.

Иргэд та бүхэн дээр дурдсан цогцостой адил содон шинж тэмдэгтэй оршин суух газраасаа сураггүй алга болсон, удаан хугацаагаар холбоо бариагүй, магадгүй гэрээсээ гараад дэмий тэнээд явчихдаг, хаана байгаа нь одоог болтол мэдэгдэхгүй байгаа ар гэр, хамаатаны хүмүүсээ сураглаж, хаана байгаа нь мэдэгдэхгүй, сураг нь байхгүй, амьд эсэх нь эргэлзээтэй байгаа хүмүүсээ 7027102, 99165377, 99053941 дугаарын гар утсанд хандана уу.