​Улсын тэргүүний Нэгдүгээр сургуулийн багш нар яг одоо ажилдаа ирдэггүй захирлаа огцруулах асуудлаар Хэвлэлийн хүрээлэнгийн “Мэдээллийн төв”-д мэдээлэл хийх гэж байна.

Тус сургуулийн захирал Б.Төгсжаргал 70 гаруй хоног ажилдаа ирээгүй, албан ажилдаа анхаарал тавьдаггүй учраас багш ажилчид цаг хугацаандаа цалингаа авч чадахгүй, улмаар боловсролын үйл ажиллагаа доголдож байгааг шүүмжилж байна. Ажилдаа ирдэггүй захирлээ эрэн сурвалжлах үйл ажиллагааг эхлүүлээд байна. Б.Төгсжаргал захирал ч алдаагаа засахгүй байгаа тул сургуулийн үйл ажиллагааг хэвийн явуулах зорилгоор ийнхүү багш нар тэмцэл хийхэд хүрсэн гэлээ.