Монголын телевизийн салбарт өөрийн гэсэн шинэ өнгө төрхийг тодорхойлж чадсан “VTV” телевизын хамт олон “All or nothing” шоу төслөө цуврал нэвтрүүлэг хэлбэрээр үзэгчдийн хүртээл болгоод багагүй хугацааг өнгөрөөгөөд байгаа билээ.

Тус шоу нэвтрүүлгийн шилдэгийн шилдэг оролцогчидоос нэг л ялагч тодрох бөгөөд, Дэлхийн алдарт дуучин Snoop dogg-той хамтран дуулах, цаашлаад монгол залуу дэлхийн сая сая үзэгчидэд монгол улсаа таниулах гээд өвөрмөц шагналын эзэн болох юм.Тэгвэл тус нэвтрүүлгээс 4-р шатанд үлдсэн шилдэг 16 оролцогчиддоо өөр өөрсдийн онцлогт нь тохируулан оролцогч бүрийг илэрхийлсэн видео клипүүдийг хийж өгсөн байна.

Энэ шатанд үлдсэн оролцогч нар дуулахаас гадна өөрийгөө олон талаас нээн харуулах нь энэ шатны гол онцлог юм байна. Ямартай ч хамгийн содон шагналтай, оролцогчиддоо гэнэтийн бэлгээр дүүрэн нэвтрүүлэгийн ялагч, super star тун удахгүй “All or nothing” шоунаас төрөх нь байна шүү. Эцэст нь Монгол залуусын мөрөөдлийг дэмжин ажиллаж байгаа “VTV” телевизийн хамт олондоо цаашдын ажилд нь амжилт хүсье.

ALL OR Nothing Оролцогч Б. Доржпагма

ALL OR Nothing Оролцогч И.Сүхбат

ALL OR Nothing Оролцогч Ч. Энх-намир