Өдрийн мэнд хүргэе. би 22 настай.саяхан дээд сургуулиа төгсөөд хуримаа хийсэн, найз залуутайгаа сургуульд байхаасаа л үерхдэг байсан. Найз залуутайгаа арван жилд байхдаа л анх унтсан.

Өнгөрсөн жил зуныхаа амралтаар ажил хийх санаатай тв-ээр зар өгтөл нэг ахтай танилцсан юм. Бараг 40 гаран настай байх. Тэгээд хааяа тэр ахтай нөхрөөсөө нууцаар уулздаг болсон. Эхэндээ мэдээж санхүүгээр тусалдаг болохоор уулздаг байлаа. Сүүлдээ тэр ахтай уулзах надад таалагддаг болоод ойр ойрхон уулзаад баймаар санагдаад байдаг болчихлоо. Тэгээд өөрт нь хэлтэл бид 2-н дунд хайр сэтгэл байхгүй. Зүгээр л надтай секс хийхээр чамд гоё санагдаад л уулзмаар болж байгаа гэсэн. Хамгийн гол нь тэр ах байгаа байдлыг бодит үнэнээр нь хэлдэг болохоор санаа амар байдаг. Тэр ч битгий хэл хурим болохын өмнөх өдөр уулзаад одоо үүнээс хойш дахиж уулзахгүй гэж хоёулаа тохирсон ч дахиад л уулзаад эхэлсэн.

Яг үнэндээ би өөрөө эхэлж залгаж уулзая гэсэн. Нөхрөөсөө салах тухай боддогүй ч гэсэн тэр ахаас салж чадахгүй. Өөрт нь хэлсэн чинь үүний тулд нууц амраг гэж байдаг гэсэн. Бодоод байхад үнэн юм шиг. Орондоо нөхөртөө нэг л гоё байя гэж бодоод гээд хэлэх гэхээр ичээд байх юм. Нөхөр маань ч гэсэн нэг л янзаараа байгаад байх юм. Тэгсэн мөртлөө тэр ахтай бол юунаас ч ичихгүй. Яг л порно кинон дээр гардаг шиг л юм болдог. Тэр ах ч гэсэн уулзах болгондоо л нэг шинэ сонин юм сэтгэдэг. Би ч биеэ барихгүй хий гэснийг нь хийдэг.

Арга ядаад нэг удаа найз нартайгаа шоудаж байгаад оройтохоор нь нөхөртөө хоёулаа нөгөө ордог буудалдаа орж үзлээ. Нөхөр маань унтаад өгсөн. Тэр тухай нөгөө ахдаа хэлсэн чинь нөхөр чинь 40 хүрэхээрээ мэргэжлийн болноо. Нөхөртэйгээ порно үз гэх юм., үнэхээр эрчүүд 40 хүрэхээрээ сексдээ ийм сайн болдог юм уу? яаж нөхөртөө порно үзье гэж хэлэх бэ? тэгж хэлэхээр намайг юу гэж бодох бол? цаашдаа яах бэ?нөхрөө орондоо тэр ах шиг болгочихвол би дахиж уулзахгүй байж чадах болов уу? эсвэл гадаад явчих уу? бүсгүйчүүд минь зөвөлгөө өгөөч. битгий доромжлоорой.