“365 үдэш” номонд монгол ардын болон дэлхийн олон үндэстний алдартай, сонирхолтой үлгэр түүхүүдээс түүвэрлэж хялбаршуулан оруулсан бөгөөд хүүхдийн сэтгэхүй, анхаарал төвлөрөлтөд тохирсон найруулгатай, үлгэрүүд нь ихэвчлэн богино хэмжээтэй билээ.

Үлгэр сонсож өссөн хүүхэд аливааг хайрлахын учрыг ухаарч ойлгон, үлгэрийг сонсонгоо үйл явдлыг нь төсөөлж, дотроо амилуулан зохиож боддог учраас сэтгэн бодох оюун ухааны цар хүрээ нь байнга тэлж байдаг.

Монгол ардын үлгэрүүдэд орчин үеийн хүүхдүүдийн сонсож байгаагүй үгс олон байдаг тул үгийн утгыг тайлбарлан ярилцсанаар хүүхдийн тань өдөр тутмын хэрэглээний үгсийн сан арвижиж, эх хэлний мэдлэг нэмэгдэх болно. Мөн үлгэрээс гадна хүүхдийн танин мэдэхүйг хөгжүүлэх оньсого, шинээр зохиосон дуу, шүлгээс түүвэрлэн оруулсан бөгөөд хүүхдийнхээ хүссэн үед оньсого таалцаж, шинэ дуу шүлгээс хамтдаа уншиж суралцаарай.

Үлгэр бүрийн үйл явдал өрнөж буй газар орон, баатруудын зан төлөв, харилцааг ойлгож, төсөөлөн мөрөөдөхөд зураг маш чухал. Өнгө будгаар илэрхийлсэн сайн, муу дүрийн зураг дүрслэл нь хүүхдийг аливааг ургуулан бодох, ямар нэг зүйлд баригдалгүй чөлөөтэй сэтгэн бодож, өөрийн дотор амилуулсан дүрээр үлгэрээ төсөөлөн мөрөөдөх боломжийг бий болгодог. Үлгэрийн баатруудын аюулыг даван туулах эрэлхэг зориг, тусч энэрэнгүй сэтгэл, үзэсгэлэн гоо байдал, бахархмаар зан чанарыг мэдэрсэн бяцхан хүү, охин тань тэднийг даган дуурайж, үлгэр жишээ авна.

Хүүхэд бүр ээж аавтайгаа хамт байхыг хүсдэг. Гэр бүлийн аз жаргал бол халуун ам бүлээрээ байж, цагийг зугаатай өнгөрөөх билээ. Харин та энэ аз жаргалыг хүүхдэдээ бэлэглэж, үлгэрийн гайхамшигт ертөнцөөр хамтдаа аялан, хэзээ ч мартамгүй нандин түүхийг энэхүү "365 үдэш"-ээр бүтээх боломжтой.

Уг номын хэрэглээ нь гоё сайхан үлгэр уншихдаа биш эцэг эх, хүүхдийн хоорондын холбоо, гэр бүлийн нандин цаг хугацааг бий болгох бөгөөд та бүхэн үлгэрээ хүүхдэдээ чин сэтгэлээсээ уншиж өгч, орой бүхэн багахан цагийг гэр бүлдээ зарцуулж зуршил болговол нэн сайн.

Хэрвээ сэтгэлээсээ хичээж заншихгүй бол ном уншиж, хүүхэдтэйгээ хамт байх сайн зуршил тогтохгүй зүгээр л бэлгэдлийн зүйл болно. Үлгэр бүрийн эхэнд сар, өдрийг тавьсан бөгөөд та энэ хуанлийн хоногийн дагуу алгасалгүй уншиж хэвшээрэй.

Жил бүрийн эхний өдөр ямар гараг байхаас хамаарч харгалзах үлгэрийг сонгон унших, мөн зарим үлгэрийг уншихад арай их хугацаа зарцуулах тул ийм үлгэрийг амралтын өдөр уншвал тохиромжтой. Аль үлгэрийг хэдэн удаа уншсан гэдгээ үлгэр бүрийн дээр тэмдэглээд явбал дараа нь хүүхэд тань ямар үлгэрт илүү дуртай байсныг, хамт өнгөрүүлсэн сайхан дурсамжаа эргэн дурсахад таатай байх болно. Үлгэр унших явцад хүүхэд өмнө нь сонссон үлгэрийнхээ төгсгөлийг хэвээрээ байна уу үгүй юу гэдэгт итгэлтэй байхыг хүсдэг. Зарим үед "үгүй, ингэдэг юм" гэж өөрийнхөөрөө зүтгэж мэднэ. Ийм үед нь хүүхдийнхээ хэлсэн санаа, сэтгэгдлийг олзуурхан хүлээн авч, урамшуулж байгаарай. Хүүхэд тань нэг үлгэрийг хэчнээн удаа уншуулахыг хүссэн ч та дахин дахин уншиж өгч, түүний сонирхсон асуултад цааргалахгүй хариулт өгч байхыг хичээгээрэй.

 

Та энэхүү номын Интерном дэлгүүрийн бүх салбаруудаас 49900₮ үнэтэйгээр худалдан авах боломжтой.

ИНТЕРНОМ - ТӨВ САЛБАР Хаяг: СБД, 8-р хороо, Амарын гудамж 2, Интерном ХХК байр (Мэдээлэл технологийн үндэсний паркийн урд) Цагийн хуваарь: Даваа-Бямба: 10:00 - 20:00 Ням: 10:00 - 19:00

ИНТЕРНОМ - PEACE TOWER Хаяг: СБД, 3-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, (УБИД-ийн өөдөөс харсан 17-н давхар шилэн барилга) УБ, 4 давхарт Цагийн хуваарь: Даваа-Ням: 10:00 - 20:00

ИНТЕРНОМ - GRAND PLAZA Хаяг: БГД, 2-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, Гранд плаза (ҮЭСТӨ-ны баруун талд), 5 давхарт Цагийн хуваарь: Даваа-Ням: 10:00 - 20:00

ИНТЕРНОМ - SOMANG PLAZA Хаяг: БЗД, 13-р хороолол, Соманг плаза, 1 давхарт Цагийн хуваарь: Даваа-Ням: 10:00 - 20:00