Бид бүхний нар болсон энхрий бяцхан үрсээ хэзээ ч мартагдахааргүй баярлуулж тэдэндээ нэгэн гайхалтай өдрийг бэлэглэцгээе. 5 сарын 27 ноос 6 сарын 2-ны өдрийг дуустал алдрай бяцхан үрсүүддээ зориулан “Мөрөөдлийн ертөнц” нэртэй их хотын хамгийн том хүүхдийн баярыг “Их Нүүдэл Монгол Медиа групп” –ын ах эгч нараас нь зохион байгуулж байна. Энэхүү хүүхдийн баярын өдөрлөг нь “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-нд болох бөгөөд 7 өдрийн турш зөвхөн хүүхэд багачууд та бүхнийг мөрөөдлийн ертөнцөд тань аваачина. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн өнцөг булан бүрт үлгэрийн баатрууд өдөржин хүүхдүүдтэй тоглож наадаж, зургаа даруулж -Гар зураг болон олон төрлийн тэмцээнүүдэд оролцсон багачууд гарын бэлгээр шагнагдаж - Хүүхэд багачуудад зориулсан гайхамшигт үзүүлбэрүүд төв тайзан дээр үргэлжилж - Багачуудад зориулан үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй байгууллага худалдаа үйлчилгээ явуулж - Үлгэрийн баатрууд болон үндэсний циркийн хамт олны парад хүрэлцэн ирсэн хүүхэд багачуудыг хөгжөөх болно.

Ерөнхий зохион байгуулагч: "ИХ НҮҮДЭЛ МОНГОЛ МЕДИА ГРУПП"

Дэмжигч байгуулга: "ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ГАЗАР"

Хамтран зохион байгуулагч: "ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН ОНӨҮГАЗАР"

Page:" Их нүүдэл Монгол медиа групп" хаягнаас уралдаан тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл аваарай Утас: 8050-8588, 9405-8588