​Сайн байцгаана уу. Би 30гарч яваа эхнэр 3 хүүхэдтэй жирийн нэг гэр бүл. Хэн нэгэнтэй сэтгэлээ онгойтол яримаар санагдаад удаж байнаа би. Найз нөхөддөө ямар манай эхнэр тийм ийм гэж хэлэлтэй биш.

Анх эхнэртэйгээ танилцахад нэг хөөрхөн хүүтэй байлаа. Би ч хүний хүн гэж огтоос бодолгүй өдийг хүрлээдээ. Эхнэр маань тодорхой мэргэжилгүй учраас хувиараа янз бүрийн юм хийсээр өдийг хүрлээ. Ихэнхдээ л дампуураад дуусна даа. Сүүлийн 2 жилээс арай дээр болсон. Их сургууль төгсөөд аавынхаа голомтыг сахиж үлдсэн би хөдөөнөөс 10 жилийн өмнө гэрээ авчирч хоосон хашаанд барьж эхнэртэйгээ амьдарч эхэлж билээ. Сайн ажилласны хүчинд одоо байр машинтай эхнэртэй хүртэл машин авж өглөө. Эхнэр их ууртай уурлахаараа янз бүрийн хүний санаанд орохооргүйгээр намайг доромжилно. Хүүгээ маш их өмөөрнө эхэндээ гайгүй байсан юм. Гадуур их тэнэж оройтохоор нь надаар юм хэлүүлэхгүй байсаар хүү 16 насандаа айлын охин жирэмсүүлж би гэдэг хүн 40 ч хүрээгүй байж өвөө болох нь ээ. Найзуудтайгаа хаяа нийлж халахаараа арчаагүй гуйлгачин янхан банзал хэлэх хэлэхгүй үгээр хэлнээ намайг. Маргааш уучлал гуйгаад л өнгөрдөг байлаа. Одоо ч уучлал гуйхаа ч больсондоо. Үнэндээ энэ амьдралыг өдий зэрэгтэй болоход миний зүтгэл 90 хувьтай магадгүй түүнээс ч их байж магад гэж боддог. Зөндөө л олон сайхан хүүхэн таарч байлаа. Явалдъя энэ тэр гэж нээх бодож байсангүй. Хамгийн гол нь сүүлийн үед гэрээс минь хөөдөг боллоо. Энэ миний гэр гээд л. Над дээр анх ирэхдээ уранхай цүнхэнд хэдэн хуучин хувцастай л ирж байсан юм. Миний эцгийн голомт миний олон жилийн хөдөлмөр. Явах гэж үзлээ дунд охиноо аваад хэдэн хувцасаа аваад ахындаа түр байя гээд ирлээ. 1 хоногийн дараа л дахиж тэгэхгүй энэ тэр гээд буцаад очив. Одоо ч олон удаа хөөж байна даа. Хүүхдүүдээ бодоод хэцүү юмаа. Байр лизингтэй байгаа жилийн дараа гэхэд дуусгачихна гэж бодож байгаа. Тэр үед нэг мөр хөөгдөх байхдаа намайг гараад явахад буцаад ирээ гэж хэлэхгүй байх гэж боддог. Одоохондоо хайртай шүү хань минь намайгаа уучлаал байгаад баярлаж байгаа шүү. За тэгээд тэрний үгийн баялгийг энд бичээ д барахгүй биздээ. Яалтачгүй тэрний буруу байхад хэрэлдсээр байгаад эцэст нь миний буруу болоод л хоцроно шүү дээ. Хань маш сайхан хоол хийнэ сексээ маш сайн. Энэ 2 л намайг энд өдий байлгаад байгаа юм болов уу ч гэж хааяа боддог. 2 хүүхдийг минь надад өгчихвөл ч…