Улсын Их Хурлын 47-р тойрог буюу Орхон аймагт Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн дарга асан Хадбаатарын Золжаргал нэр дэвших нь тодорхой болоод байгаа билээ. Энэхүү мэдээг сонсоод хамгийн баяртай байгаа хүн нь оймсонд хавчуулагдаж УИХ-ын гишүүн болсон хэмээн Ц.Нямдорж гишүүнд “цолoлууж” явсан О.Баасанхүү юм. Учир нь тус тойрогт Ардчилсан намын угшилтай хоёр хүн нэр дэвшиж байгаа нь АН-ынхан хоорондоо санал хуваахаар харагдаж байгаа. МАН-аас Эрүүл мэндийн дэд сайд асан Д.Атармаа дэвшсэн нь бусад намынханд зөөлөн хоол гэгдэж байгаа. Гэхдээ МАН-ын үнэнч дэмжигчид түүнд багагүй санал өгөх нь тодорхой. Тэгэхээр яаж ч бодсон О.Баасанхүүд том давуу тал бий болж байна.

Харин УИХ-ын гишүүн асан Д.Одхүү хамгийн их бухимдаж яваа гэнэ. Учир нь түүний тойрогт дэндүү сул хүмүүс дэвшиж баяжих нь баараггүй гэдэг шиг ялах нь тодорхой болчихоод байсан аж. Харин Х.Золжаргал ИХН-аас дэвшиж, хүчтэй өрсөлдөгч гэнэт гарч ирсэн нь экс гишүүний бухимдлыг төрүүлээд байгаа гэнэ.

Орхончууд хэнийг нь сонгох бол... Сонгуулийг хүлээх л үлдлээ дээ