1960 оны Олимпийн аварга, хүнд жингийн боксийн дэлхийн 3 удаагийн аварга, бүх цаг үеийн хүнд жингийн хамгийн агуу боксчин гэж нийтэд үнэлэгддэг боксчин Мохаммед Али өчигдөр 74 насандаа таалал төгссөн байна. 1984 оноос хойш буюу 32 жилийн турш Паркинсоны өвчинтэй тэмцэж байсан тэрээр АНУ-ын Аризона дахь эмнэлэгт амьсгал хураасан талаар хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгдлээ.

АНУ-ын мэргэжлийн боксын тамирчин асан Мухамед Али 1942 оны 1-р сард төрсөн. Нийгмийн идэвхтэй ажилтан, хүмүүнлэгийн элч Али 22 насандаа Дэлхийн хүнд жингийн мэргэжлийн боксын аварга болж байсан юм. Али боксийн замналдаа 61 тоглож 56 ялж 5 ялагдаж байсан түүхтэй.