Жүжигчин Б.Энхтүвшин, А.Ганчимэг нар үерхэж олны хайр хүндлэлийг хүлээгээд байсан. Гэвч хосууд удалгүй хоёр тийш болсон. Жүжигчин А.Ганчимэгийг хөл хүнд байхад нь орхиж явсанаар энэ бүхэн эхэлсэн гэдэг. Өдгөө охиныхоо царайг ганц ч удаа хараагүй гэгддэг жүжигчин залуу уран бүтээлээ туурвисаар явна. Үзэгчдээс өндөр үнэлгээ авсан "Аав" олныг шуугиулж оны шилдэг бүтээлээр шалгарч байсан удаатай. Тэгвэл "Ээж" нэртэй уран сайхны кино дэлгэцнээ гарч эхлэв. Тус бүтээлд Б.Энхтүвшин тогложээ. Шинэ киноныхоо нээлтийн үеэр тэрбээр МЗХ-ны "Тэргүүний залуу" цол тэмдгээр шагнуулжээ.