Гэр бүлээ тэжээж тэтгэж явсан эр нөхөр маань архинаас хамааралтай нэгэн болчихлоо. Би ч чадах чинээгээрээ чи архи их уудаг боллоо ингэж болохгүй гэж арга эвийг нь олж хэлж байсан ч өдөр бүр уух хэмжээ нь нэмэгдсээр одоо бүүр архигүй бол унтаж чадахаа байгаад байна.

Архины эмчилгээ хийлгэе гэхээр би тийм архичин биш гээд уурлаад байх юм. Би архи уулгахгүй гэж гуйж үзсэн, хэдэн сар уулзахгүй хүүхдүүтэйгээ тусдаа байж үзлээ. Өрхийн орлого муудаж байнгын сэтгэл санааны дарамтад байх боллоо. Би одоо яах уу хүүхдүүд маань хүртэл ааваасаа ичиж гэрээсээ дайчиж байна. Үргэлж л ах эгч нарынх руу гүйгээд явчихаад болохгүй юм.

Учрыг нь хэлээд ойлгуулах гэхээр аав үргэлж согтуу байдаг болохоор хэцүү байдаг энд байх муухай гэдэг боллоо. Гэтэл тэд маань дөнгөж өсч яваа хүүхдүүд би салах уу ийм хүнийг архинаас яаж гаргах уу?