Дуучин С.Жавхлан, С.Баясгалан хоёрыг нэгэн үе хамтран дуулж явахад хос болгочих гэж фэнүүд нь нэлээдгүй үзсэн. Гэсэн хэдий ч тэд уран бүтээлийн хамтрагчид байж таарсан. Өдгөө хэн хэн хувийн амьдралтай болж, хамтран уран бүтээлээ хийхээ больсон. Энэ жил харин эргэн малчдад туслах аян өрнүүлж, "Илгээлтийн эзэд" тоглолтоо хийсэн. Тэднийг санасан сонсогч түмэн нь хэдэн өдөр дахиулаад бөхийн өргөөг нэг донсголсон билээ. Тэгвэл Цагдаагийн 95 жилийн ойд зориулсан "Төрийн цагдаа" дууг Ариунбаатартай хамтран дуулжээ. Үүнийг нь харсан сошалийн саваагүй нөхдүүд гавьяатууд хэн нь хэнийгээ сонгож дуулсан юм бол хэмээн сонирхож байна.

Ямартай ч удахгүй тэдний дуу олны хүртээл болох биз ээ.