2016.6.8, Лхагва гараг / Билгийн тооллын: 4
Зуны дунд хөх морин сар
Нэг цагаан мэнгэтэй цагаагчин тахиа өдөр

Аргын тооллын: 2016.6.8, Лхагва гараг
Наран ургах шингэх: 05.54-21.49
Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Хурьцахуй

Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр тул амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ. Бурханы үйл, хувцас хийхэд сайн. Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих хангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох, нохой уливал сонсголонтой үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах, бие татвал хүн ирэх, хөл татвал гомдол аюул болно. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна.