"9009" "Хайрлаж болох уу" "Ану хатан" зэрэг киноны гол болон туслах дүрд тоглож олны танил болсон мисс П.Шүүдэрцэцэгийн хамар хүмүүсийн анхаарлыг ихэд татдаг.

Гэсэн ч тэрээр саяхан ээжийнхээ залуугийн зурагтай харьцуулан хамар нь хиймэл биш гэдгээ хэлж, сайн хараад аваарай гэж хүртэл тайлбар бичсэн байсан. Өөрийнхөө хамрыг "ориг" хэмээн олон нийтийн сүлжээ сайт фэйсбуукээр шүлэг хүртэл бичсэн тэрээр мөн MiXX хамтлагийн гишүүн Темпотой үерхэж байгаа мэдээлэл ч нэлээд сайтаар тарсан билээ. Энэ мэтээр сүүлийн үед хэвлэлийн баатар болоод буй мисс бүсгүйн хувийн зургаас хүргэж байна.