Энэ сайтад байдаг найдвартай зөвлөгч нараас нэг зөвлөгөө авах гэсэн юмаа. Харин хэн нэгнээр доромжлуулахыг хүсэхгүй байгаа учраас уншаад таалагдахгүй бол сэтгэгдэл бичих албагүй гэдгийг хэлмээр байна.

Би боломжийн ажил амьдралтай энгийн л нэг бүсгүй. Одоо 25 нас хүрч байгаа ч ямар нэг байдлаар тохирох хүнтэй учраагүй л байна. Тэр байтугай бэлгийн харьцаагаар ч тэр. Урьд нь үерхэж байсан залуу маань намайг чи секс хийж байхдаа өөрийнхөөрөө байж чадахгүй байгаа болохоор тавихгүй байгаа юм гэдэг байсан ч би санал нийлдэггүй. Учир нь би аль болох бодол санаагаа чөлөөлж тавина гэж бодож л хийдэг байсан шдээ хэхэ. Гэхдээ нэг зүйл гэвэл яг тавих гэж байгаа юм шиг оргилж ирээд л болиод байдаг. Сүүлдээ надад секс хийх нь нээх гоё биш юм шиг санагдах боллоо.

Одоо яавал тавьж сурах вэ? Үүнээс болоод гаргах ёстой зүйлээ гаргахгүй болохоор нүүрээр хүртэл юм гарах юм. Сэтгэл зүйч ч юм уу өөр ямар хүнд хандвал зүгээр вэ? Энэ талаар олон хүнд ярихад бас эвгүй юмаа. Сэтгэлээсээ зөвлөөрэй хүмүүсээ.