Улаанбаатар хотын дулааны төв шугамд энэ зун хийх нягтын шахалт болон засварын ажлын хуваарийн дагуу ирэх даваа гарагаас зургадугаар сарын 23-н хүртэл hотын захиргаа, Төв музей, Цэцэг төв, Зоос гоёл, СУИС, Залуучууд зочид буудал, ШУТИС, Спортын ордон, Багшийн дээд орчмын халуун усыг хязгаарлахаар болжээ.

2016 онд дулааны шугам сүлжээний “0” зогсолт хийгдэхгүй тул холбоос шугамуудын таслах хаалтуудын засварыг үндсэн шугамын зогсолттой уялдуулан тухайн магистралийг түр зогсоож хийнэ гэж “УБДС” ТӨХК-аас мэдээллээ.