Дуучин Б.Амархүүг танихгүй хүн тун ховор. Нэртэй хүний нэрийг мянгантаа худалдаж иддэг гэдэг дээ. Тэгвэл сонгуулийн сурталчилгаанд түүний нэрийг ашиглаж эхэлжээ. Тодруулбал, Борхүү Амархүү гэсэн нэртэй фэйсбүүк хаягийг нээж гар утасны шагналтай тэмцээн явуулаад байсан. Тэгвэл одоо нэр дэвшигчдийн талаар пост хийж эхэлжээ. Үүнийг нь мэдсэн дуучин залуу дараах мэдэгдлийг хийлээ.