“Хэцүү анги” кинонд тоглож олны танил болсон жүжигчин, мисс Б.Бадамцэцэгийг танихгүй хүн үгүй. “Miss Mongolia-2010” тэмцээний тэргүүн мисс, “Ану хатан”, “Валентины захидал”, "Анирлагч" зэрэг хэд хэдэн дэлгэцийн бүтээлд тоглосон билээ. Ийнхүү урлагаар олны танил бослон мисс бүсгүй маань АУҮИС-ийн нүүр ам судлалын ангид суралцан төгсөж эмч мэргэжилтэй болсон.

Сургуулиа төгсч их ажлын ард гарсан тэрбээр сүүлийн үед ээж болох гэж буй гэнэ шүү. Жирэмсэний хяналтдаа ороод эмнэлгээр яваад тун чиг завгүй яваа сурагтай. Удахгүй ээж болж шинэ хүнээ өлгийдөх гэж буй түүний хайрт баяртай мэдээ сонсоод хөл нь газар хүрэхгүй баярлаж байгаа биз ээ.