Аль нь чиний сонирхолд нийцэх вэ? Мөн алийг нь хэзээ өмсөхөд тохиромжтой вэ?

Дотоожны долоон төрөл

1. Шортон (Boyshorts)
Хэлбэрийн онцлог:
Тэгш өнцөгтөд хамгийн дөхсөн хэлбэртэй дотоож. Эрчүүдийн шортон дотоожтой төстэй.
Давуу тал: Размер, материалаа зөв сонговол бензтэй ижилхэн үүргийг гүйцэтгэдэг мөртлөө илүү тухтай гэдгээрээ давуу талтай. Яг таарсан шортон дотоож нь бариу хувцас, юбкан дотроос ялгарч харагдахгүй.
Сул тал: Томдуулчихвал эршүүд харагдана.
Хэзээ өмсөх: Бариу юбка, даашинзны дотуур мөн чөлөөт хувцас өмсөх үедээ
Эрчүүд дуртай

2. “Эмээ” (Briefs)
Хэлбэрийн онцлог:
Нуух ёстой бүхнийг нуудаг. Суудал өндөртэй, хамгийн “чухал” хэсэг нь өргөн.
Давуу тал: Биед маш эвтэйхэн, мөн дулаахан.
Сул тал: Тачаангуй мэдрэмж өгөх тал дээр маруухан. Мөн богино суудалтай өмд, юбканы дотуур өмсвөл үе үе цухуйж харагдах болно.
Хэзээ өмсөх: Сарын тэмдгийн үед, өвлийн улиралд, төрөлт болон мэс заслын дараа. Эсвэл тав тухыг нэгт тавьдаг хэн ч өмсөхөд тохиромжтой.

3. Таазны (Hipster)
Хэлбэрийн онцлог:
Бүсэлхийнээс 6 см доош, таазан ясан дээр тогтдог загвар.
Давуу тал: Доор суудалтай учраас суухад санаандгүй байдлаар ил гарахгүй. Мөн лийрэн хэлбэртэй биеийг гайхалтай харагдуулдаг.
Сул тал: Размераа тааруулахгүй бол шувтрах гэж байгаа юм шиг мэдрэмж төрүүлэх гэмтэй.
Хэзээ өмсөх: Доор суудалтай өмд, юбканы дотуур өмсөхөд тохиромжтой.

4. “Алиман” (Cheeky)
Хэлбэрийн онцлог:
Ард, урд хоёр нь яг ижилхэн эсгүүртэй.
Давуу тал: Өмссөн хойно өгзөгний доорх алим шиг хэлбэрийг “цухуйлгаж” харагдуулдаг.
Сул тал: Өмсөж сураагүй хүнд байн байн ац руу орох гээд байгаа юм шиг санагдаж мэднэ.
Хэзээ өмсөх: Түүний өмнө бүхнээ харуулахгүйгээр, “доз” –ыг нь тааруулан өдөөхийг хүсвэл...
Эрчүүд дуртай

5. Бикини (Bikini)
Хэлбэрийн онцлог:
Гуяны ухлаадас нь гүн, таазны хэсэг нарийхан, өгзөгний хэсэг гурвалжин. Гэхдээ алийг нь ч хэтрүүлээгүй. Битүү ч биш, задгай ч бус.
Давуу тал: Биед эвтэйхэн, тухтай мөртлөө галбирыг сайхан харагдуулах загвартай.
Сул тал: Байхгүй.
Хэзээ өмсөх: Ямар ч үед, ямар ч хувцасны дотуур өмсөх боломжтой. Бүсгүйчүүдийн хамгийн олныг цуглуулах ёстой загвар гэж хэлж болно.
Эрчүүд дуртай

6. Бенз (Thong)
Хэлбэрийн онцлог:
Урд хэсгээрээ бикинитэй адил, гэхдээ өгзгийг халхалдаггүй.
Давуу тал: Дотуураа юу ч өмсөөгүй юм шиг цэвэрхэн, өөгүй харагдуулна. Мөн өгзгийг ил гаргаснаар ямар онцгой давуу тал авчрахыг нь дурдах шаардлагагүй биз.
Сул тал: “Өнөөх” өдрүүдэд тохиромжгүй.
Хэзээ өмсөх: Нейлон, полистер материалтай өмд, юбканы дотуур өмсөхөд дотоожны зааг харагдахгүй. Дасгалын ретуз, ажил хэрэгч брюкний дотуур янзтай.
Эрчүүд дуртай

7. Утсан (G-strings)
Хэлбэрийн онцлог:
Урд хэсгийн жижиг гурвалжин хэсгээс бусад нь бараг л тэр чигтээ утас.
Давуу тал: Доогуураа нүцгэн яваа мэт сахилгагүй мэдрэмжийг төрүүлнэ.
Сул тал: Ажлын өдрүүдэд тохиромжгүй. Өөрийгөө халуухнаар мэдрээд анхаарал төвлөрөхгүй ч юм билүү?
Хэзээ өмсөх: Нэвт гэрэлтдэг торон даашинз, хэт нимгэн хувцасны дотуур. Эсвэл зүгээр л орон дээрээ, хайртынхаа дээр twerk хиймээр санагдвал өмсөж болно.
Эх сурвалж:www.Goolingoo.mn