Нөхөртэйгээ амьдраад 6 жил болж байна. 5 настай, 7 сартай хоёр хүүхэдтэй. Нэг л өдөр нөхрийгөө өөр хүнтэй явдаг тэрэндээ хайртай гэдэг үгийг амнаас нь сонслоо. Ажил төрөл ихтэй гэхэд нь итгээд л хүүхдүүдээ хараад л суудаг байлаа. Гэтэл итгэсний хариуд ийм зүйлтэй учирлаа. Тэгээд ярилцаад үр хүүхдээ бод гэж гуйж үзээд одоо хамтдаа байхаар шийдээд байгаа. Тэгсэн манай хүн хөндий хүйтэн нэг л хүчээр л хамт байгаад хүн шиг дуу муутай тэр нь ч надад ч бас хэцүү байна. Намайг хуураад өөр хүнтэй явсан гэж бодохоор надад хүртэл хүндхэн байна аа. Энэ хүнийг тэр хүн рүүгээ яв гэхүү эсвэл үр хүүхдээ бодоод эцсээ хүртэл тэвчих үү надад туслаач…