Надаа зөвлөгөө хэрэгтэй байна. Би 2014 онд найз бандитайгаа утсаар танилцсан юм аа. Ерөөсөө уулзаагүй одоо хоёр жил болж байна. Бид хоёр хол байдаг юм. Намайг оюутан болохоор л уулзна гэдэг. Гэтэл манай найзууд боль мангар юм шиг уулзаагүй хүнд итгээд үнэнч байгаад байх юм тэнэг юм уу гээд шал худлаа чамаар тоглож байгаа юм гэхийн. Би болохоор түүнд амь шигээ хайртай болчихсон. Тэгээд нэг асуудал нь бид 2 ерөөсөөө маргалдаж үзээгүй байж байгаад энэ хавраас бүр учир зүггүй хэрэлдээд байдаг болсон. Дараа нь эвлэрнэ юунаас болсон юм гээд л инээгээд ярьцгаадаг.

Тэр маань гэрийнхэндээ уурлахаараа хайр нь үхмээр байна амиа хорлолоо аль эсвэд хүн алаад шоронд ордог юм билүү гэж асууна. Сайн хүнтэй учраад сайхан амьдарна гэдэг тэгсэн мөртлөө чамайг алдмааргүй байна надаас битгий холдоорой гээд л. Би ч юу ч хэлдэггүй юм аа. Тэгээд ярихгүй удахаар нь үнэхээр хэцүү. Санаж үгүйлээд хэцүү байдаг шүү бид 2 ойр дотны хүмүүсээ болж л муудалцалдаг. Ийм л харилцаатай хоёр хүн байна. надад тохирох зөвлөгөө өгөөрэй.