Мэргэжлийн жүжигчин биш хэрнээ олон кинонд тоглосон сайхан бүсгүйчүүд олон бий. Тэдний нэг нь жүжигчин Хүрэлээгийн ууган охин Намуун. Тэрбээр татварын нягтлан бодогч мэргэжилтэй.

Хүн болгонд өөрийн гэсэн хүсэл байдаг. Харин түүнийхээ төлөө хөдөлмөрлөдөг нь цөөн. Залуусын төлөөлөл болж Х.Намуун багаасаа мөрөөдөж явсан өөрийнхөө нэрийн уруулын будгийг бүтээжээ. Түүний энэхүү санааг аав ээж нь анхандаа дэмжээгүй бөгөөд "Мөрөөрөө ажлаа хий. Чи чадахгүй" хэмээн дэмжээгүй байна. Ийн хэлэхэд нь тэрбээр "за за би хийж чадахгүй юм байна" гэж мөрөөдлөө орхихоор болжээ.

Гэтэл нойр хоолноосоо гарч хиймээр санагдаж эхэлсэн гэнэ. Ингээд өөрийнхөө хийхийг хүссэн ажлаа бүтээхийн тулд санхүүгийн асуудал тулгарчээ. Үүнийгээ зохицуулахын тулд өөрийн машинаа заржээ. Энэ үйлдлийг нь харсан аав ээж нь дэмжихээс өөр аргагүй байдалд орж, тусалсанаар гэр бүлийнхээ гишүүдийн нэрээр нэрлэсэн таван төрлийн уруулын будгаа үйлдвэрлэсэн аж.