Жүжигчин Өлзийхүү, Найруулагч Хүсэлбаатар нарын амин охин Х.Баярмааг уншигч та дэлхийн миссийн тэмцээнд оролцож байснаар нь илүүтэй сайн танина. Тэрбээр "Шилдэг өнгө" продакшинд харьяалагдаж "Аюултай харилцаа" кинонд тоглож өөрийнхөө чадвараа харуулаад авсан нэгэн.

Тэгвэл өнгөрөгч онд кино зураг авалтаа эхэлж, өдгөө үзэгчийн хүртээл болоод байгаа "Замбуулин дуусах болоогүй" киноны гол дүрийг бүтээсэн. Киноны зураг авалтаа дуусгаад АНУ-ыг эрдэм өвөртлөхөөр зорьсон тэрбээр зуны амралтаараа эх орондоо ирсэн байгаа юм.