Зуны дунд хөх морин сар
Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр

Аргын тооллын: 2016.6.28, Мягмар гараг

Наран ургах шингэх: 05.56-21.55

Үс засуулбал: Эд эдлэл идээ ундаа олдоно

Барилдлага: Үхэх

Шүтэн барилдлага: Төрөхүй

Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр тул амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ.

Гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих хангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд эдлэл олдоно.