Сүүлийн үед өсвөр насны хүүхдүүдийн сонсгол муудах нь эрс нэмэгджээ.АНУ-ын эрдэмтдийн хийсэн судалгаагаар 5 хүүхэд тутмын нэгнийх нь сонсгол муудсан байхыг тогтоосон байна.Тэдний сонсгол муудах шалтгаан нь чихэвчний хөгжимнөөс үүдэлтэй байв.Бага наснаас эхэлсэн сонсголын бэрхшээл нь нас ахих тусам улам бүр муудаж сонсголын аппарат зүүхэд хүрэх юм.Хүүхдүүдийн хувьд сонсгол муудах үйл явц эхний ээлжинд мэдрэгдэхгүй.Харин аажмаарус дуслах,хүн шивнэх чимээг сонсохгүй болсноор мэдрэгдэнэ.

Одоогийн залуус чихэвчний хөгжмийг маш удаан хугацаагаар сонсох болсон нь сонсгол муудах эрсдэлийг дагуулж байгаа юм.Хүүхдийг аль болох цөөн цагаар , бага түвшинд чихэвчний хөгжимтэй нөхөрлүүлэх нь ирээдүйд түүний эрүүл мэндэд хйих том хөрөнгө оруулалт болохнээ.Дуу хөгжим сонсохдоо байнга чихэвч хэрэглэх нь сонсголд сөрөг нөлөөтэйг эрдэмтэд хэдийнэ баталсан. Үүгээр ч зогсохгүй чихэвчний чанга дуу мэдрэлийн эсийг гэмтээдэг тухай Их Британийн Лестерийн их сургуулийн эрдэмтэд мэдээлжээ. Чихэвчээ дээд цэгт нь чангалж хөгжим сонсох үед 110 децибэл буюу тийрэлтэт хөдөлгүүрт онгоцных шиг чичиргээн мэдрэгддэг гэнэ. Үүний улмаас хэсэг хугацаанд дүлийрэх, чимээгүй орчинд байсан ч чих шуугихаас гадна яваандаа сонсголгүй болдог байна.

Түүнчлэн тархины эд, эсийг хамгаалдаг торлог бүрхэвчийг цочроож гэмтээдэг болохыг шижээчид ион гэрлээр бичиж баталгаажуулсан байна. Сүүлийн үед өсвөр насны хүүхдүүдийн сонсгол муудах нь эрс нэмэгджээ.АНУ-ын эрдэмтдийн хийсэн судалгаагаар 5 хүүхэд тутмын нэгнийх нь сонсгол муудсан байхыг тогтоосон байна.Тэдний сонсгол муудах шалтгаан нь чихэвчний хөгжимнөөс үүдэлтэй байв.

 

Бага наснаас эхэлсэн сонсголын бэрхшээл нь нас ахих тусам улам бүр муудаж сонсголын аппарат зүүхэд хүрэх юм.Хүүхдүүдийн хувьд сонсгол муудах үйл явц эхний ээлжинд мэдрэгдэхгүй.Харин аажмаарус дуслах,хүн шивнэх чимээг сонсохгүй болсноор мэдрэгдэнэ.Одоогийн залуус чихэвчний хөгжмийг маш удаан хугацаагаар сонсох болсон нь сонсгол муудах эрсдэлийг дагуулж байгаа юм.Хүүхдийг аль болох цөөн цагаар , бага түвшинд чихэвчний хөгжимтэй нөхөрлүүлэх нь ирээдүйд түүний эрүүл мэндэд хйих том хөрөнгө оруулалт болохнээ.Дуу хөгжим сонсохдоо байнга чихэвч хэрэглэх нь сонсголд сөрөг нөлөөтэйг эрдэмтэд хэдийнэ баталсан.

Үүгээр ч зогсохгүй чихэвчний чанга дуу мэдрэлийн эсийг гэмтээдэг тухай Их Британийн Лестерийн их сургуулийн эрдэмтэд мэдээлжээ.Чихэвчээ дээд цэгт нь чангалж хөгжим сонсох үед110 децибэл буюу тийрэлтэт хөдөлгүүрт онгоцных шиг чичиргээн мэдрэгддэг гэнэ.Үүний улмаас хэсэг хугацаанд дүлийрэх, чимээгүй орчинд байсан ч чих шуугихаас гадна яваандаа сонсголгүй болдог байна.

Түүнчлэн тархины эд, эсийг хамгаалдаг торлог бүрхэвчийг цочроож гэмтээдэг болохыг шижээчид ион гэрлээр бичиж баталгаажуулсан байна.