Өнөөдөр УИХ-ын долоо дахь парламентын анхдугаар чуулган хуралдсан. Чуулганаар УИХ-ын даргыг томилсон. Тэгвэл УИХ-ын дэд даргад УИХ-д суудалтай нам, эвслийн бүлгээс томилдог.

УИХ дахь МАН-ын бүлгийн анхдугаар хуралдаанаар бүлгийн даргаар Д.Хаянхярвааг 100 хувийн саналаар дэмжиж томиллоо. Мөн УИХ-ын дэд даргад Ц.Нямдоржийг нэр дэвшүүллээ.

Харин АН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаж Я.Санжмятавыг УИХ-ын дэд даргад, С.Эрдэнийг бүлгийн даргаар томилж, З.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.