Монгол Улсад суугаа гадаадын Өргөмжит консулуудын хоёрдугаар уулзалт 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Гадаад хэргийн яаманд болов.
Уулзалтыг нээж Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг үг хэлж, Консулын газрын захирал Б.Болд Консулын газрын үйл ажиллагааны талаар, АСЕМ-ын Ахлах албан тушаалтан, АСЕМ-ын бэлтгэл ажлын албаны Орлогч дарга Л.Оргил АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулах бэлтгэл ажлын явцын талаар тус тус мэдээлэл өглөө. Мөн Шинэ Зеландаас Монгол Улсад суугаа Өргөмжит консул Ч.Мөнхбат Өргөмжит консулуудыг төлөөлж үг хэлэв.