MPA PHOTO-1003

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан 2015 оны 12 дугаар сарын 15-17-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирэв.

БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Аныг МУ-ын Зам, тээврийн сайд М.Зоригт , МУ-аас Бүгд ННСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганболд, МУ-ын ГХЯ-ны Ази, Ойрхи дорнод, Африкийн газрын захирал Н.Наранбат, МУ-ын ГХЯ-ны Ёслолын газрын захирал Д.Тэгшжаргал нарын төлөөлөгчид угтан авлаа.

MPA PHOTO-1013

Айлчлалын үеэр БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нарт бараалхаж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй албан ёсны хэлэлцээ хийх юм.

Энэ удаагийн айлчлал нь БНСУ-ын Ерөнхий сайд Ли Хан Дон 2001 онд манай улсад айлчилснаас хойш 14 жилийн дараа хийгдэж буй 2 дахь удаагийн айлчлал болж буй бөгөөд Монгол, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд хэрэгжиж байгаагаараа онцлог юм.

Айлчлалын үеэр хоёр орны зам тээвэр, аж үйлдвэр, эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай баримт бичгүүдийг байгуулж, бүс нутаг болон олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцохоор төлөвлөж байна.

MPA PHOTO-1052

MPA PHOTO-1061

MPA PHOTO-1049