Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа говь, талын нутгаар аагим халуун байх боловч, баяр наадмын өдрүүдээр ихэнх нутгаар бороо орж сэрүүснэ.

2016 оны долоодугаар сарын 08-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Баруун зүгийн нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх, төв болон говийн аймгуудын баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар сэрүүсч 17-22 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар болон говь, талын нутгаар 33-38 хэм, бусад нутгаар 29-34 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. 31-33 хэм дулаан байна.