Өнөөдөр аргын тооллын 2016 оны долоодугаар сарын 08. Сугар гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Зуны адаг хөхөгчин хонь сарын шинийн 4. Бархасвадь гараг. Их морь одтой, долоон улаан мэнгэтэй, цагаагчин туулай өдөр.

Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Сансар
Суудал: Огторгуй

Өдрийн наран 5 цаг 04 минутад мандан, 20 цаг 46 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна