Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар сэрүүсч 13-18 хэм, Говийн нутгийн зүүн хэсэг болон Дорнод, Дарьгангын тал тнутгаар 35-40 хэм, Говийн нутгийн баруун хэсэг, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын сав газраар 28-33 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи өмнөөс зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 31-33 хэм дулаан байна.