Испани улсын Мадрид хотноо эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн уламжлалт “Гран-При” тэмцээн болж манай бөхчүүдээс хоёр аварга, нэг мөнгө, хос хүрэл медальтан төрлөө.

Энэхүү тэмцээнд Англи, АНУ, Аргентин, Беларусь, Болгар, Боливи, Венесуэль, Голланд, Гондурас, Гүрж, Египет, Израиль, Испани, Казахстан, Камерун, Канад, Колумб, Куба, Монгол, Нигери, Норвег, ОХУ, Польш, Тажик, Пуэрто-Рико, Сенегал, Турк, Унгар, Франц, ХБНГУ, Швейцарь, Эквадор, Энэтхэг, Эстони зэрэг орны бөхчүүд хүч үзэж байгаагаас олимпийн эрхээ авсан олон бөх байв.

Эрэгтэй чөлөөт бөхийн 57 кг-д гавьяат тамирчин Э.Бэхбаяр аваргын алтан медаль хүртлээ. Харин 65 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран тэргүүн байр эзэлсэн бол 74 кг-д гавьяат тамирчин, ДАШТ-ний мөнгөн медальт П.Өнөрбат 86 кг-д Армийн дэлхийн аварга О.Үйтүмэн нар тус тус хүрэл медаль хүртсэн байна. Тус тэмцээний 97 кг-д Азийн аварга Д.Хүдэрбулга мөнгөн медалийн эзэн болжээ.

 

Д.Өлзий

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг