Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн үндэсний их баяр наадмыг гурвын давааны барилдаан олж байна. 1024 бөх зодоглож буй хүчит бөхийн барилдааны нэг, хоёрын давааны барилдаан өчигдөр болж, гурвын даваанд 256 бөх шалгарч үлдээд байгаа билээ.

Хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд улсын харцага Г.Ганхуяг, улсын начин С.Батсуурь нар өвдөг шороодсон бол хоёрын даваанд аймгийн арслан О.Хангай, Б.Гончигтавхай, Х.Оргилболд, Ц.Мөнхбаяр нарын дээш барилдах магадлалтай бөхчүүд өвдөг шороодов..

Харин гурвын даваанд Дархан аварга Г.Өсөхбаяр, Л.Балжинням, С.Мөнхбат нарын аварга, арслан, заан, харцагууд даваагаа ахиуллаа.

ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААНЫ 3-ЫН ДАВААНД:

Дархан аварга Г.Өсөхбаяр - аймгийн заан Э.Мөнхбатыг

Аварга О.Балжинням - аймгийн хурц арслан С.Ариунбилэгийг

Аварга С.Мөнхбат - аймгийн арслан П.Бямбааг

Аварга Г.Эрхэмбаяр - залуу бөх Э.Амартүвшинг

Арслан Д.Ганхуяг - аймгийн арслан Жамсранг

Арслан П.Бүрэнтөгс - аймгийн начин Т.Мөнгөнхүүг

Арслан Х.Мөнхбаатар - аймгийн начин Ж.Баянмөнхийг

Арслан Д.Ганбат - аймгийн начин Ц.Мөнхбаярыг

Арслан Н.Батсуурь - аймгийн начин Одхүүг

Арслан Д.Оюунболд - аймгийн заан В.Туяазаяаг

Арслан Г.Азжаргал - аймгийн начин Б.Батдоржийг

Гарьд М.Баяржавхлан - аймгийн начин Б.Гүррагчааг

Гарьд Д.Рагчаа - аймгийн начин Х.Дарханбаатарыг

Гарьд Н.Ганбаатар - залуу бөх Баасандоржийг

Гарьд И.Доржсамбуу - аймгийн начин Ц.Чимэддоржийг

Гарьд Б.Гончигдамба - аймгийн заан Я.Мөнхтөрийг тус тус амлан, гурвын давааны эхний дүйзийг эхлүүллээ.