Үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх, баруун аймгуудын зүүн, говь болон зүүн аймгуудын баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай.

Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 19-24 градус, Их нууруудын хотгор болон говь талын нутгаар 29-34 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. 24-26 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 16 градус дулаан, харьцангуй чийг 61 хувь, агаарын даралт 861 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.