МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 11:00 цагт Төрийн ордонд хуралдахаар тов гаргажээ. Хуралдаанаар Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн, сайд нарын асуудлыг хэлэлцэх юм. Үүний дараагар УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан болно.

Мөн өнөөдөр 18:00 цагаас Ардчилсан намын ҮЗХ болно. Хуралдаанаар намын даргыг солихоос эхлээд цаг үеийн асуудлуудыг хэлэлцэх ажээ. Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.