Би өөрөөсөө 3 дүү нэг эрэгтэйд хайртай болоод жил гаран болж байна. Хамтдаа янз бүрийн юм хийж, ярилцдаг байв.

Анх би түүнд ингэж их дасана гэдгээ мэдээгүй явж. Надаас 3 дүү хүн шүү дээ. Намайг эгчээ гэж боддог гэж бодож явж байсан ч тэр намайг нэг ч удаа эгч гэж боддоггүй гэж хэлсэн. Энэ нь надад их найдлага төрүүлээд байгаа юм л даа.

Гэхдээ би тэрнийг мартахыг хичээж байгаа ч огт чадахгүй юм. Түүнд ямар их хайртай гэдгээ хэлвэл хажууд байгаа тэр минь надаас зугтаад явчих юм болов уу гэж их айж байна. Байнга хажуудаа байлгаж хэнд ч өгмөөргүй байх юм. Надад зөвлөж туслаач.