Өчигдөр хамт архидан согтуурсан хүнээ зодож, амь насыг нь хохироосон хэрэг гарсан байна. Тодруулбал 96-р сургуулийн хашаанд зодуулсан хүн байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад 07-р сарын 18-нд ирсэн бөгөөд уг мэдээллийн дагуу УБХЦГ-ын ГХТГ-ын алба хаагчид шалгажээ. СХД-11. хороонд суух Б /эр 46н/-ыг БГД-18 хороонд суух Г /эр.47н/ нь согтуурсан үедээ зодож амь насыг хохироогоод зугтаасан байна. ЭЦТ-ийн алба хаагч нар сэжигтэнг шуурхай эрэн сурвалжилж баривчилсан бөгөөд хэргийг БГД-ийн цагдаагийн 1-р хэлтэст шалгаж байна.