Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо /ҮЗХ/-ны хуралдаан өчигдөр болсон. Уг хуралдаанд 140 гаруй гишүүн оролцсон. Энэ үеэр Ардчилсан намын дарга асан З.Энхболдод тохож, буруутгасан гэх шуум тархаад байгаа билээ.

Тэгвэл уг хурал дээр бас нэгэн содон үйл явдал болжээ. Тодруулбал, хэзээний хонь, чоно хоёр гэгддэг С.Эрдэнэ гишүүн, нийтлэлч Баабар хоёр багагүй маргаад авсан гэнэ лээ.

Өнөөдөр хуралдаанаа үргэлжүүлэх байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Харин хоёр биенээ харахаар л ам мурийдаг хоёр эрхэм юу ярьсан нь удахгүй тодорхой болох биз. Тэдний ээлжит маргалдааныг гишүүн асан М.Зоригт ийнхүү гэрэл зургийн хальснаа буулгажээ.