УИХ дахь МАН-ын бүлэг яг одоо Төрийн ордонд хуралдаж байна. Хуралдаанаар Засгийн газрын сайд нарын асуудлыг хэлэлцэж байгаа аж. МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж сайд нарын нэрсийг тодруулсан ч Ерөнхийлөгч нэр дэвшүүлж буй сайд нарыг хүлээж авах боломжгүй хэмээн байр сууриа илэрхийлсэн.

Тиймээс бүлгийн хуралдаанаар тодорхой шийдэл гарвал сайд нарын нэрийг дахин эргэн харж магадгүй байгаа аж. МАН-ын бүлгийн хуралдааны дараа 15.00 цагт Чуулганы нэгдсэн хуралдаан эхлэх юм байна.