Та бүхэндээ нэг зовлонгоо хуваалцах гэсэн юм. Би өөрөөс 10 насаар ах хүнтэй гэрлэсэн юм. Нөхөр 35-тай би 25-тай. Энгийн сайхан залуус. Гэрлээд хэдхэн сар болж байна. Гэтэл яг нэг гэрт ороод амьдраад ирэхээр хэцүү юмаа. Найз нөхдөөсөө хөндийрч ер нь бүх зүйлээс хөндийрлөө. Яагаад вэ гэхээр манай хүн үнэхээр хартай гэдгийг мэдэрч эхэлж байна. Өөрөө явдалтай болоод харддаг юм уу гэхээр үгүй.

Ер нь намайг бүх зүйлтэй хардаад байх юм. Төрсөн дүүтэйгээ хүртэл шүү. Кино театрт кино үзэх гээд суудлаараа суув. Гэтэл миний хажууд нэг залуу суусан байж тэрийг нь би анзаараагүй юм. Тэгсэн аягүй сонин чи энэ талд суу гээд суудлаа сольчихлоо миний бүр тэр залуугаас санаа зовсон гэж яана. Гайхсан янзтай хараад байсан.

Бас дээр манай байрны залуу зүгээр тоглоомоор над дээр ирээд төв замруу дөхөөд буучихъя гээд инээгээд юм ярьж байхад цонхоор харчихаад ирээд бөөн юм болсон. Тэр нь байнга л эхнэр хүүхэдтэйгээ гадаа салхилаад сууж байдаг хүн шүү дээ. Манай хүн фитнесээр олон жил хичээллэсэн болохоор хүмүүс хараад юу ч хэлж чаддаггүй. Би яавал дээр вэ? Ийм байдалтай байвал харилцаанаас эхлээд л хэцүү болж байна.