Монголын тайз, дэлгэцийн хамгийн тогтвортой амьдарч байгаа, жүжигчин хосуудын нэг О.Бат-Өлзий, С.Сарантуяа нарын бэр гэгдэж явсан Г.Золзаяа нь “Шүрэн бугуйвч”, “Амьдрал чиний төлөө, Хувь тавилангийн ээдрээ” зэрэг кинонууд тоглож олонд танигдсан.

Тэрээр найз залуу УДЭТ-ын жүжигчин Б.Тамираасаа салж, охиныгоо өөр дээрээ өсгөх болсон. Жүжигчин бүсгүйтэй холбоотой янз бүрийн мэдээлэл гардаг. Саяхан гэхэд л Золоог жүжигчин Амархүүтэй холбож, хайр сэтгэлийн холбоо үүсгэсэн талаар нэг хэсэг шуугисан. Харин жүжигчин бүсгүй маань мэдэгдэл хийж, Амархүү найз бүсгүй Ариунзултайгаа эргэн нийлснээр асуудал намжиж байсан удаатай.

Тэгвэл саяхан жүжигчин бүсгүй маань “Соронз” сэтгүүлд ярилцлага өгчээ. “Гоо сайхны мэс заслыг хэрхэн дэмждэг вэ”? гэсэн сэтгүүлчийн асуултанд:

“Дэмждэг шүү. Гэхдээ би одоохондоо гоо сайхны мэс засал хийлгээгүй байгаа. Мэс засал орохоор бол хөхний мэс засал хийлгэчихдэг юм бил үү гэж бодож байгаа” хэмээн хариулсан байна.

Энэ талаар түүнээс утсаар тодруулахад “Би тэгж ярьсан гоо сайхны мэс заслыг дэмждэг. Гэхдээ одоо шууд хөх томруулах мэс засалд орохгүй. Хоёроос гурван хүүхэдтэй болсны дараа л орно. Мэдээж эмэгтэй хүн хүүхэд төрүүлэхэд хөх жоохон тиймхэн болдог” гэж хариулсныг "Mobile News" булангаараа онцолж байна.