Малчид, иргэдийн анхааралд:

Өнөөдөр төвийн аймгуудын зүүн хэсэг, Говь, тал, хээрийн бүс нутгаар аагим халуун үргэлжилнэ.

2016 оны 08 дугаар сарын 03-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг

агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хагаст үүлшинэ. Баруун аймгуудын зарим газар, төвийн аймгуудын баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар 18-23 градус, Туул, Хараа голын саваар 31-36 градус, Говь, тал, хээрийн бүс нутгаар 36-41 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. 34-36 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 24 градус дулаан, харьцангуй чийг 27 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.