Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж сэрүүхэн байна.

2016 оны наймдугаар сарын 07-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Баруун болон Төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын зарим газар, баруун аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөөс секундэд 6-11 метр, Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 19-24 хэм, Говийн бүсийн нутгаар 29-34 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 26-28 хэм дулаан байна.


2016 оны наймдугаар сарын 8-наас наймдугаар сарын 12-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

8-нд нутгийн баруун хагаст, 9-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын зарим газраар, 10-нд ихэнх нутгаар, 11-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 9, 10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн хойд хэсгээр секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 8,9-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 14-19 хэм, говийн аймгуудын өмнөд хэсэг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.