Малчид, ард иргэдийн анхааралд:

Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар усархаг бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2016 оны 08 дугаар сарын 09-ний 09 цагаас 21 цаг хүртэлх цаг

агаарын урьдчилсан мэдээ:

Баруун болон төвийн аймгуудын нутгаар, зүүн аймгуудын хойд хэсгээр үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар сэрүүсч 14-19 градус, Говийн бүс нутгаар 32-37 градус, сэрүүсч зүүн аймгуудын нутгаар 23-28 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч 21-23 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 18 градус дулаан, харьцангуй чийг 81 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

2016 оны 08 дугаар сарын 10-наас 08 дугаар сарын 14-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

10-нд баруун аймгуудын зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгаар, 11-нд баруун болон зүүн аймгуудын хойд хэсгээр, 12, 13-нд баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 10, 13-нд зарим газраар, 11-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.