Өмнөговь аймагт хятад жолооч нар Монгол залууг бүлэглэн зодож амь насыг нь хөнөөсөн хэрэг гарчээ. Хохирогч залуу хилээр бусдын нүүрсний машиныг жолоодон гаргаж өгдөг байсан бөгөөд хятадууд түүнийг өөрсдийнх нь машиныг жолоодож өгсөнгүй хэмээн зодож хөнөөсөн байна. 

Уг хэрэг өнгөрсөн пүрэв гарагт гарсан бөгөөд одоогийн байдлаар Өмнөговь аймгийн цагдаагийн хэлтсийнхэн шалгаж байгаа аж.