Би нөхөртэй, 2 хүүхэдтэй. Нөхөртэй болоод 8 жил боллоо. Гэрээсээ орой үдэш гарч үзсэнгүй. Нөхрөөрөө хоол хийлгэж, хүүхдүүдээ цэцэрлэгээс нь авахуулж ч үзээгүй. Ажил дээрээ илүү цагаа ч ажиллаагүй уджээ. Ийм байхад нөхөр маань уурлахараа "муу банзал, гичий" гээд л хашгичиж гарах юм.

Эхэндээ ч хэрүүл хийхгүй сонсоод л өнгөрдөг байлаа. Одоо бол үнэндээ залхаж байна. Байнга нөхрөө араар нь тавьдаг л гэнэ. Найз нөхөд гэж надад байхгүй болсон харин нөхөр бол байнга тэд нартайгаа уулзана. Хэрүүлээ эхлэхдээ тэгээд л манай найзуудын эхнэр онгон байсан чи тэгсэнгүй гээд л хуцаад эхэлнэ шүү дээ. Анх нийлж байхдаа мэдсэн байж сайн бодоогүй л юм байх даа гэж гомдох юм. Эрчүүд яагаад ийм байдаг юм бэ?