Монголын урлагт нэгэн үе залуусыг байлдан дагуулж явсан охидын хамтлаг бол “Spiкe”. Тус хамтлаг Э.Минжинсор, Р.Номин-Эрдэнэ, Д.Маралгуа Дуучин Э.Минжинсор нарын бүрэлдэхүүнтэй байсан. Тэд өдгөө тус тусын амьдралын замналаа хөөсөн. Тухайлбал, дуучин Минжээ эх орноосоо яваад нэлээдгүй хэдэн жилийг үдсэн. Харин тэрбээр буцаж ирэхдээ хөөрхөн ихэр охидтой болж бүл нэмэн ирж гэр бүл, найз нөхдөө баярлуулсан. Түүний аз жаргал бол ихэр охид нь гэнэ шүү. Мэдээж энэ хорвоогийн хамгийн сайхан зүйлийг үр хүүхэд л бэлэглэдэг гэдэгтэй хэн ч маргадаггүй.